Урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өвчин гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Увс аймгийн Өмнөговь сумд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй үхрийн цусны хавдар өвчин гарчээ. Уг өвчин нь хүнд халдварладаг эсэх талаар болон бусад шинжилгээг авч эхэлсэн ч одоогоор хорио цээр тогтоогоогүй байна. Ийм өвчин гарсан талаарх мэдээлэл өнгөрсөн бямба гарагт мал эмнэлгийн газарт бүртгэгдсэн байна. Хэрэв шинжилгээний дүнд үхрийн цусны хавдар өвчин малаас малд, малаас хүнд халдварладаг нь тогтоогдвол тус сумд хөл хорио тогтоох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top