Галт тэрэгний тасалбарын үнийг хямдруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн орлогч дарга Ш.Эрдэнэбулган “Оросын төмөр зам”-ын зорчигч тээврийн компанийн орлогч дарга Ю.Ляпин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр аялах тасалбарын үнийг 30 хувиар хямдруулахаар хоёр улс зөвлөлджээ. Хоёр улсын төмөр замын байгууллага хооронд 2003 онд байгуулсан протоколд зорчигч тээврийн тарифыг 30 хувиар хямдруулах тухай заасан байдаг байна. Тиймээс энэ заалтаа ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Улаанбаатар- Эрхүүгийн чиглэлийн галт тэргээр иргэд мягмар гариг бүр явдаг Оросын галт тэрэгний хатуу вагонд 97850, люкс зэрэглэлийн вагонд 151250, баасан гаригт хөдөлдөг Монголын галт тэрэгний хатуу вагонд 96250 төгрөгийн тасалбараар зорчдог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top