Их утаатай дүүргийн 0-5 насныханд вакцин хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Нийслэл хотын хамгийн их утаатай буюу Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхдэд ирэх аравдугаар сараас уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийнэ. Учир нь 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод буй уушгины хатгаа өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Тиймээс эндэгдлийг бууруулах зорилгоор уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн ЭМЯ-наас үзжээ. Энэхүү вакцинжуулалт үр дүнгээ өгвөл нийслэлийн бусад дүүргийн 0-5 насныханд үргэлжлүүлэн хийх юм байна. Өнгөрсөн өвөл уушгины хатгаа өвчнөөр давхардсан тоогоор 10 мянган хүүхэд өвчилж, тэдний 20 нь эндсэн гэсэн судалгаа гарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.109.215) 2013 оны 07 сарын 23

sain medehgui yum aa bi lav huuhdee huvidaa ingej vaktsini turshilt bolgomoorgui l bn arai oor argaar utaataigaa temtsmeer yum aa

0  |  0
Top