Бага ангийн сурах бичгийг хэвлэж дуусчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Энэ үеэр бага ангийн сурагчдын сурах бичгийг хэвлэж дууссан бол дунд болон ахлах ангийнхны ном ирэх сарын 12-оос хэвлэлтээс гарч, сургуулиудад тарааж эхлэх юм байна.

Бага ангийн хүүхдүүд сурах бичгүүдээ үнэгүй хэрэглэх бол дунд ахлах ангийн сурагчдын амьдралын баталгаажих төвшинг харгалзан үзэж 40 хувь хямдруулж тараахаар болжээ.

2013-2014 оны хичээлийн жилд зургаа болон 11 дүгээр ангийн сурах бичгүүдийг урьдынхаас илүү боловсронгуй, хүүхдүүдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгосон гэнэ. Өмнө нь сурах бичгийг багш, хүүхдүүд зэрэг хэрэглэдэг байсан бол шинэ хичээлийн жилээс эхлэн багшид сурах бичгээ хичээлд хэрхэн ашиглах тухай зөвлөмж бүхий гарын авлагыг дагалдуулж өгөх юм байна. Үүнд зургаа болон 11 дүгээр ангийн багш нар болон биеийн тамирын багшид зориулсан ном багтаж байгаа юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан гурван сурах бичгийг хэвлүүлэх гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top