Сарлагийн баяр маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Сарлагийн наадам маргааш Өвөрхангай аймгийн Бат-Өлзийн сумын нутаг, Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр Хясаа гэх газар болох юм байна. Тус наадмыг Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор зохион байгуулж байгаа бөгөөд наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох бөгөөд сарлаг булиглуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиогдох аж.

Жил бүр сарлагийн наадам өргөжин тэлж гадаад, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top