Тод манлайг уйлуулсан Даян түмний эх хүрэн

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Төрийн их баяр наадмаар их насанд 381 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУТМУяач Х.Бат-Эрдэнийн хүрэн буян түрүүлэн ирж торгон жолоо өргүүлсэн билээ. АХ-ын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсан. 2009 оны Ламын гэгээний даншигт соёолон аман хүзүү, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд хурдалсан. Энэ хаврын Дүнжингаравын бүсэд айрагдсан гээд амжилт гуншин ихтэй хурдан буян шигшмэл хурдан хүргүүдийн “Их хурд-2013” наадам түрүү магнайг хүртэж МУТМУяач Х.Бат-Эрдэнийг уйлуулав. Хүрэн хүрэнийг барианд орсны дараа хөлсөлж байсан Тод манлай уяач баярласандаа хоолой зангируулан камерын өмнө нулимс дуслуулсан юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
юуны төлөө гарч буй нулимс болдоо(202.70.34.56) 2013 оны 07 сарын 22

Давхин ирж байгаа хөлөг морь бол үнэхээр өрөвдмөөр амьтан шүүдээ. Ийм саяхан хайрамаар морийг давхар давхар уяагаар машинаар зөөж дараа дараалан уралдуулж шуналдсаар байгаад 2-3 жил хөлс хүчийг нь шавхаж идээд л алчихдаг шүүдээ. Уйлж унжиж тэгж л биширч өрөвдөж байгаа бол эзэн шиг хандаж байл даа уяач эзэд гэдэг шуналын туоамнуудаа!!!Их мөнгө олж өгч байгаад нь баярлаад уйлж байна уу? үнэхээр эзэн шиг хандаж өрөвдөж уйлж байна уу гэдэгт учир байнадаа!!!

0  |  0
Top