Их дээд сургуулийн захирлууд өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Боловсрол, шинжлэх ухааны яам зарласан төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт дуусчээ. Энэхүү Төрийн өмчит их сургуулиудын шинэ захирлуудын сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт явагдаж дууссан бөгөөд шинэ захирлын албан тушаалд МУИС-д 10, ХААИС-д 7, ШУТИС-д 9, ЭМШУИС-д 13 зэрэг нийт 40 орчим хүн нэрээ дэвшүүлжээ. Сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийх бөгөөд 100 онооны үнэлгээтэйгээс босго оноо нь 80 гэнэ. Харин 80-аас дээш оноо авсан нэр дэвшигчийг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өнөөдөр танилцуулах юм байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  сургууль тус бүрээс нэг хүний нэрийг сонгож БШУ-ны сайдад танилцуулах аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top