Галт тэргэнд дайруулж нас баржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Өнгөрсөн баасан гаригт Төмөр замын Толгойт өртөөнд орох дохионы орчим галт тэргэнд хүн дайруулж нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 20:40 цагийн орчимд иржээ. Улмаар очиж шалгахад Төмөр замын 396-р км-ын гуравдугаар зуутад Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273-р галт тэргэнд ХУД-ийн долдугаар хорооны иргэн 37 настай эрэгтэй Ж гэгч нь дайрагдаж нас барсан байна. Одоогоор Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top