”Мон робот-2013” тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Ерөнхий боловсролын сурагчид өрсөлддөг бөгөөд тэдний техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой “Мон робот-2013” тэмцээн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд энэ сарын 23-25-нд болно.

Энэ жилийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн төлөөлөл болсон 8-10  дугаар ангийн 120 сурагч оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top