Барилга угсралтын талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 22

Нийслэлийн засаг даргын тамгын газраас маргааш 11.00 цагт хэвлэлийн хурал хийх юм байна. Хэвлэлийн хурлаар НИТХ-аас баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх бөгөөд НЗД-ын орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top