Доржийн гудамжны баруун эхлэлийг нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Нийслэлийн зам засварын ажил эрчимтэй үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар Доржийн гудамжны баруун эхлэлийн 500 метр замыг бүрэн хучиж, тэмдэглэгээ хийгээд байгаа бөгөөд энэ хэсгийг маргааш өглөө нээхээр болсон байна. Мөн Цайз захаас баруун тийш 600 метр замын хучилтын ажлыг эхэлж,7 сарын 25-нд нээхээр төлөвлөжээ. Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын нийт урт 2.8 км юм. Гэрээ ёсоор "Беринг" ХХК уг замыг энэ оны 10 сарын 01-нд бүрэн хүлээлгэж өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top