Ослын улмаас хоёр сартай нярай амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Өнгөрөгч амралтын өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт Улаанбаатар-Завхан аймгийн чиглэлд явж байсан Тоёото Платз автомашин онхолджээ. Ослын улмаас хоёр сартай эмэгтэй Н гэгч хүүхэд Нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж ирээд нас баржээ. Түүнчлэн  Төв аймгийн Цээл сумын Нүдэнгийн даваа гэх газар Прадо маркын автомашин онхолдож Цээл сумын хоёрдугаар багт оршин суух 39 настай эрэгтэй Ү гэгч амиа алдсан золгүй осол гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top