Монгол Улсад анх удаа болж байгаа Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны долдугаар сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно. Тэмцээнд зориулсан хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт “Blue Sky” цамхгийн гуравдугаар давхрын “Кристал” танхимд болох аж. Хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда нар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )