Дэлхийн шатрын олимпиад болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

16 хүртэлх насны хүүхдүүдийн Дэлхийн шатрын олимпиад анх 1979 онд зохиогдож байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотноо болсон олимпиадад ОХУ, Иран, Энэтхэг улсын баг тамирчид эхний гурван байрыг эзэлж байжээ.Харин энэ жил БНХАУ-ын Чунцинь хотноо 16 хүртэлх насны хүүхдүүдийн Дэлхийн шатрын олимпиад энэ сарын 21-30-ны хооронд болж байна. Тэмцээнд анх удаа оролцож байгаа Монголын баг тамирчдыг МӨШКХолбооны тэргүүн Т.Сумъяа ахлан явжээ. Багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн Э.Болдоо Г.Мөнхбаяр Ү.Агьбилэг нар оролцож байна. Тэмцээний эхний өрөгт манай тамирчид  БНХАУ-ын ‘CQ Chess Association’-ны багтай тоглож 3.5-0.5 харьцаатай хожлоо. Тэмцээнд 29 орны 72 баг оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top