Нарны замын зүүн хэсгийг нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байна. Чулуун-Овоо хүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагт нээх гэж байна. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1 км урд урсгалыг маргааш хучиж эхлэх бөгөөд Чулуун-Овооны тойрог хүртэл хучаад байгаа дараагийн 1 км урд урсгалыг өнөөдөр нээнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top