”Эко констракшн” ХХК-ийнхан сэтгүүлч Б.Эрдэнэцогтод нэг өдрийн цалингаа хандивлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Цэнхэр дэлгэцээр шударга үнэний дуу хоолой болон мэдээ, сурвалжлага дамжуулан олны танил болсон сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд аж ахуйн нэгж байгууллага, компани, хувь хүмүүс хандив өргөхөө илэрхийлсээр байна. Үндэсний компаниудаас хамгийн түрүүнд "Эко констракшн" ХХК-ийн хамт олон Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд нэг өдрийн цалингаа хандивлахаа илэрхийллээ.

"Эко констракшн" ХХК барилга угсралтын чиглэлээр 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний бүтээн байгуулагч компаниудын нэг юм. Тус компани 750 гаруй ажилтан, ажиллагсадтай бөгөөд 100 хувь үндэсний боловсон хүчнээр хангагдсан аж ахуйн нэгж гэдгээрээ онцлог. Мөн тус компанийн нэг онцлог нь бага, дунд орлоготой иргэд буюу залуучуудад зориулсан орон сууц барьж зах зээлд нийлүүлдэг ажээ. Монгол залуучуудаа орон сууцаар хангах зорилт тавьж ажилладаг "Эко констракшн" ХХК-ийнхан сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд нэг өдрийн цалингаа хандивлаж байгаад үзэг нэгт нөхөд нь талархал илэрхийлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cn duureg(182.160.1.199) 2013 оны 07 сарын 23

Eko konstrasksnin urt tsagaani ard barij baigaa barilgaa zogsoogoocn ee hetsuu bna

0  |  0
Top