Малын хорогдол их байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Бод малын зүй бус хорогдол энэ оны эхний зургаан сард улсын хэмжээнд 638.4 мянган толгойд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 362.8 мянган толгой буюу 2.3 дахин өссөн байна.

Бод малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 29, үхэр 63.1, тэмээ 0.9, хонь 278, ямаа 267 мянга хүрээд байгаа аж. Нийт хорогдлын 43.5 хувийг хонь, 41.8 хувийг ямаа эзэлж байна. Тодруулбал, малын хорогдол хамгийн их байгаа аймгуудад Архангай аймагт оны эхэнд тооллогдсон малын 5.5 хувь буюу 187.8 мянга, Хөвсгөл аймагт 2.3 хувь буюу 84.6 мянга, Завхан аймагт 2.5 хувь буюу 55.9 мянган, Дорнод аймагт 3.6 хувь буюу 43.6 мянга, Баянхонгор аймагт 2.0 хувь буюу 52.2 мянга, Төв аймагт 1.0 хувь буюу 31.0 мянга, Говь-Алтай аймагт 1.6 хувь буюу 31.3 мянга, Булган аймагт 1.1 хувь буюу 27.5 мянга нь энэ оны эхний зургаан сард хорогджээ. Улсын хэмжээнд хорогдсон малын 80.5 хувийг эдгээр аймагт хорогдсон мал эзэлж байна. Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сард 64.2 мянган мал өвчнөөр хорогдсон өмнөх оны мөн үеийнхээс 47.2 хувь буюу 277.6 мянгаар өсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top