Дуурийн театр “Травиата” дуурь, “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар энэ улирлын тоглолтоо хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Дуурь бүжгийн эрдмийн театрын засварын ажил ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэхээр болжээ. Тиймээс театрын хамт олон энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу 27, 28-ны өдрүүдэд Ж.Вердийн “Травиата” дуурь, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар энэ улирлын тоглолтоо хааж байгаа аж.  Үүний дараа уран бүтээлчид амрах бөгөөд тэдний амралтын үеэр засварын ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Дашрамд дуулгахад, ДБЭТ ирэх аравдугаар сарын эхээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар шинэ улирлын нээлтээ хийх юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top