Таван ханатай гэр шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Өнгөрөгч өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, зөрчлийн 3, аврах ажиллагааны 1 дуудлага ирж Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ аван ажиллалаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны эцсээс хойш Бумбатын рашааны урд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад ил задгай овоолсон хог шатаж байсныг унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг  унтрааж, хажуу талд байрлах бүрэн тавилгатай 5 ханатай гэрийг гал түймэрт өртөхөөс хамгаалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top