Газар өмчлүүлэх зуслангийн товчоо байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

“Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх” тухай нийслэлийн Засаг даргын А/624 тоот захирамжаар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор батлагдсан 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангах, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Үүнтэй холбогдуулан зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлын бэлтгэл хийгдэж байгаа аж.  Ирэх сарын 1-нээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу зуслангийн газарт хамаарагдсан газрыг иргэдэд өмчлүүлж эхэлнэ. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 26 амны наймд нь 27000 иргэнд зуслангийн газрыг нь өмчлүүлэх боломжтой болоод байна. Цаашид ч бусад амуудад газар өмчлөгдөх аж. Мөн ирэх сарын нэгнээс зуслангийн амуудад “Зуслангийн товчоо” байгуулахаар болсон байна. Энэ товчоо нь иргэд зуслангийн газраа хэрхэн өмчлөх, шинээр гэзэр авахад ямар шаардлагыг хангасан байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top