МҮОНТ-ын захирал Ч.Даваабаяр сэтгүүлч Б.Эрдэнэцогтод нэг сарынхаа цалинг хандивлахаа илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Эрүүл мэндийн шалтгаанаар биеийн байдал нь хором бүрээр муудаж байгаа сэтгүүлч, Б.Эрдэнэцогтод туслахаар, хэвлэл мэдээллийн салбарынхан дарга, цэрэг гэлтгүй бүгд өөрсдийн санал санаачлагаар хандив өргөсөөр байна. Тухайлбал, төрийн сайд явсан хүн, үндэсний компаниуд, жирийн сэтгүүлчид гадаад, дотоодоос орон зай үл хамааран сэтгэлийн өглөгөөрөө сайн үйлсэд нэгдэж байна.

Тэдний нэг болох Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал Ч.Даваабаяр үзэг нэгт сэтгүүлчийнхээ амь насыг аврах үйлсэд сэтгэл зүрхээрээ нэгдэх, мөн нэг сарынхаа цалинг хандивлаж буйгаа албан ёсоор илэрхийллээ. Түүнчлэн МҮОНРТ-ийн сэтгүүлчдийн зүгээс мөн нэг өдрийнхөө цалингаа хандивлах санал санаачлага гарч байгааг сайшаан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top