Далан сувгийг цэвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс хотын үерийн хамгаалалтын 23 428 м урт, 19 объект бүхий далан сувгийг цэвэрлэхээр календарчилсан төлөвлөгөө гарган батлуулсан байна. Төлөвлөгөөний дагуу 17-р сургуулиас "Ногоон нуур" хүртэлх далан суваг, Дэнжийн 1000-ын 1, 2-р суваг, Баруун уулын суваг, нефть баазын гаргалгаа, 1-р хорооллын арын суваг, Хос гүүрний урд талын далангуудыг цэвэрлээд байна. Борооны ус зайлуулах далд шугам сүлжээний цэвэрлэгээгээр 1601 шүүрт худаг, 964 үзлэгийн худгийг цэвэрлэхээр төлөвлөжээ. Хотын ерөнхий менежерийн баталсан төлөвлөгөөний дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн цэвэрлэгээ дууссан бөгөөд шугамын цэвэрлэгээний ажилд энэ оны хагас жилийн байдлаар 30.7 сая төгрөг зарцуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top