Төрийн түүхийн музей есдүгээр сард ажиллана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Төрийн ордныг иргэдэд нээлттэй байлгах шийдвэр гарч Төрийн түүхийн музейг 150 гаруй түр үзмэртэйгаар байгуулсан. Монгод төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхохоос гадна Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлдэг билээ. Нээлтээ хийсэн цагаасаа хойш аль хэдийнэ 100 мянга хол давсан гадаад, дотоодын иргэд энэхүү музейг үзэж сонирхсон байдаг. Төрийн түүхийн музей наадмын дараагаас эхлэн барилгын засварын ажил хийгдэж байгаа тул иргэд болон гадаадын жуулчдыг түр хугацаанд хүлээж авах боломжгүй бөгөөд ирэх есдүгээр сар хүртэл засвар хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top