Малайзын иргэний гомдлын дагуу ялтан Тэ Юу Линтэй уулзжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Малайз Улсын иргэн Тереза Тэ Бүн Юан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж цахим шуудангаар гомдол ирүүлсэн аж. Гомдлын дагуу ХЭҮК-ын ажилтнууд ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж буй ялтан Тэ Юу Линтэй биечлэн уулзаж, бусад холбогдох ажиллагааг явуулжээ.

Түүнийг төлөөлөн ирүүлсэн гомдолд Малайз улсын иргэн Тэ Юу Линийг хилсээр ял шийтгүүлсэн талаар болон эрүүл мэндийн байдал муу байгааг дурджээ.

Аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүнийг хилс хэрэгт шийтгүүлсэн гэж үзэх боломжгүй байдаг. Тиймээс уг асуудалд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хөндлөнгөөс оролцох боломжгүй юм. Харин иргэн Тэ Юу Линд   хорих ангийн эмнэлэг болон Хорихын нэгдсэн эмнэлгээс зохих эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top