Гар утас, 110 мянган төгрөгийг нь дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Баянзүрх дүүргийн 13 дугаар байрны гадаа дээрэмдүүлсэн хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас шалгахад Архангай аймгийн харьяат 18 настай эрэгтэй Э-гийн гар утас, 110 мянган төгрөгийг нь Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 21 настай эрэгтэй Б гэгч нь зодож дээрэмдэж авсныг нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Мөн Драгон төвийн автовогзал дээр үл таних хүнд гар утсаа дээрэмдүүллээ гэсэн дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд оршин суух 39 настай эрэгтэй А гэгчийн хоёр утсыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 34 настай эрэгтэй А гэгч нь зодож, дээрэмдэн авсныг нь илрүүлэн шалгаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top