Токитэнхү А.Хүчитбаатар төрсөн нутагтаа түргэн тусламжийн автомашин бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт  иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин бэлэглэхээр болжээ. Энэхүү түргэн тусламжийн машинууд гардуулах ёслолын үйл ажиллагаа долдугаар сарын 25-нд 11:00 цагт Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд болох юм. Уг үйл ажиллагаанд Токитэнхү А.Хүчитбаатараас гадна Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Шимизү Такэнори,  Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, аймгийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа, Алтанбулаг сумын эмнэлгийн удирдлагууд оролцох юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top