36 барилга зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь зөвшөөрөлгүй барилгын судалгааг гаргасан байна. Судалгаагаар нийтдээ 36 барилга зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Мөн Дулааны шугам сүлжээний газрын ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлээгүй 98 барилгын ажил явагдаж байгаа бол Цахилгаан шугам сүлжээнээс зөвшөөрөл аваагүй, техникийн нөхцлийг хангаагүй, зураг төсөл нь шаардлага хангаагүй 51 барилга байна. Иймээс техникийн зөвлөлөөс энэ баасан гаригийг дуустал дээрх барилгуудын үйл ажиллагааг дахин нарийвчлан судлаад олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(103.10.23.151) 2013 оны 07 сарын 23

ene toriin baij baigaa tsarai yay geheb dabruulaad suragsnii gabiya nuraagaad huuliin daguu baibal uy gej ingedeg um hohino gehees

0  |  0
Top