ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар хурандаа С.Баатаржавыг томиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ сарын 22-нд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Ш.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа С.Баатаржавыг томилсон байна. Х.Тэмүүжин сайд ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь мөрдөн байцаалтад ашиглах зорилгоор БНХАУ-аас оруулж ирсэн 400 ширхэг “гяндан” сандалтай холбоотой байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top