Хан-Уул дүүрэгт 3 тонн шатахуун ачсан машин осолджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонны нутаг дэвсгэрт дизелийн түлш ачсан автомашин үерийн далан руу унасан осол гарчээ. Уг машин нь 3 тонн шатахуун ачсан бөгөөд шатахуун нь асгарсан байна. Тодруулбал, үерийн даланд 100 орчим литр дизелийн түлш асгарч урссаныг үерийн далангийн дотор, гадна шороогоор нэвчилтыг саармагжуулах арга хэмжээг авч 02:00 цагт дуусгажээ. Мөн аврах гал унтраах 30 дугаар ангиас хяналт тавьж хонуулан, 7 дугаар сарын 24-ний өдөр үерийн даланг цэвэрлэж, чөлөөтэй болгох  зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох албан тушаалтанд  мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top