30 гаруй уртын дуучид нийлж хамтлаг байгуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Улаанбаатар чуулгынхан уртын  дууны сургалт явуулж 400 гаруй дуучин бэлтгэсэн бөгөөд тус сургалтаас  “Дөмөн” хэмээх хамтлаг мэндлэн гарсан байна. Тэд 20-85 насны 30 гаруй уртын дуу сонирхогчид нийлж хамтлагаа байгуулжээ. Тэдний дунд хэд хэдэн соёлын  тэргүүний ажилтан, уртын дууч байдаг бөгөөд  цаашид бий бийлгээ, морин  хуур сурахаар төлөвлөсөн байна. “Дөмөн” хамтлаг язгуур урлагаа хөгжүүлж,  олон улсын соёлын наадамд эх орноо  төлөөлөн оролцохыг зорьж байгаа гэнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top