Сакядита-гийн тэргүүн Монголын Буддист эмэгтэйчүүдтэй уулзахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Сакядита буюу Буддагийн охидууд, дэлхийд тэргүүлэгч Буддын шашинт эмэгтэйчүүдийн олон улсын байгууллага нь эмэгтэйчүүдийн амьдралыг Буддист нийгэмд шилжүүлэхээр зорьсон эмэгтэйчүүдийн нэгдэл билээ. Тэгвэл энэхүү олон улсын байгууллагын тэргүүн манай улсад айлчилж байгаа юм байна. Тэрээр маргааш 17.00 цаг Монголын Буддист эмэгтэйчүүдтэй уулзалт хийх аж. Арга хэмжээ 100 айлд байрлах “Минж” оффист болох юм байна.

Тодотгоход, Сакядита хэмээх энэхүү олон улсын нэгдэл нь 1987 онд Энэтхэг улсын Бодхгая хотноо болсон Буддийн шашинт эмэгтэйчүүдэд чиглэгдсэн олон улсын хурлын шийдвэр дээр үндэслэгдсэн. Сакядита нь өөр өөр орнуудын өөр өөр уламжлал соёлтой Буддийн шашинт эмэгтэйчүүдийн амар амгаланг хангах мөн тэдний хүмүүнлэгийн ажилд тусламж үзүүлэх тал дээр анхаарч иржээ.

Маргааш болох уулзалтын талаарх мэдээллийг 9981-4569 дугаарын утсаар холбогдон авч болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top