Р.Гончигдоржийн багш Унгарын нэрт математикчид цол олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Монгол Улсын ШУА, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Унгар Улсын нэрт математикч, академич, Алфред Рейнгийн Хүрээлэнгийн судлаач Ричард Виегант-д өргөмжлөл олгосныг Будапешт дэх Монголын ЭСЯ дээр элчин сайд Т.Ганди гардуулж өглөө. Хүндэт профессор цол гардуулах ёслолд академич С.Төмөрбат оролцов.

Академич Р.Виегант нь алгебрийн цагиргийн онолын судалгааг бүтээлчээр хөгжүүлж математикийн шинжлэх ухаанд өөрийн гэсэн хуудсаа бий болгож чадсан, дэлхий дахинд нэртэй тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.

Тэрээр Монголын нэрт математикч, академич Р.Гончигдорж, С.Төмөрбат болон бусад олон эрдэмтдийн эрдмийн суурь судалгааны зөвлөх, удирдагчаар ажиллан Монгол Улсын математикийн судалгааны хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж ирсэн юм.

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гаргасан дээрхи шийдвэр дэлхийд нэртэй академичид монголын математик судлалын олон үеийн эрдэмтдийн өмнөөс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэтгэсэн үйл явдал боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(81.183.234.144) 2013 оны 07 сарын 24

Gaixamshigtai erdemten.odoo xyrtel bagshilj bga yom bilee.

0  |  0
Top