Голын дагуу амрагчдад зөвлөгөө өгөв

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүл 11.40 цагаас 15.00 цаг хүртэл Баянзүрхийн гүүрнээс, Маршлын гүүр хүртэл 1 завьтай усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 34 автомашинтай 173 иргэнд  усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгч ажиллажээ. Хоногийн хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд жорлон шатсан 1, хог шатсан 1, бусад 2 дуудлагатай байлаа. Дүүргээр авч үзвэл Чингэлтэй дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top