Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс ихэсчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 42 дугаар сургуулийн урд замд автомашины осол гарч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух 36 настай эрэгтэй Д гэгч нь хүнд гэмтжээ. Осол гаргасан автомашины жолооч Д гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хүй долоон худгийн уулзвар дээр автомашины осол гарч жолоодож явсан эмэгтэй М гэгч нь гэмтжээ. Жолооч М-ийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top