Тарваган тахал гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн Азарын ам гэдэг газар 15 настай хүүхэд тарваган тахлаар өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Алтай, Үенч, Булган суманд ажиллаж байгаа бөгөөд тарваган тахлаас сэрэмжлүүлж ухуулга, сурталчилгаа хийж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top