6.2 кг алт галт тэргэнд нууж гаргахыг завдав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид болон Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд хамтран 2013 оны 7-р сарын 18-ны өдөр Монгол улсаас БНХАУ-руу гарах чиглэлд явж байсан ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг шалгалт хийх явцад улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 6,2 кг орчим алтыг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоожээ.

Тус алтыг галт тэрэгний  далд эд ангид нуусан байсан бөгөөд  зах зээлийн ханшаар бодвол 558,000,000 төгрөг /таван зуун тавин найман сая/ болж байгаа болно. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн  хууль хяналтын байгууллагууд шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top