Гаатай тамхи жирийн тамхинаас илүү хор уршигтай

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 24

Гаатай тамхийг жирийн тамхинаас илүү хор уршигтай гэдгийг та мэдэх үү.  АНУ-ын эрдэмтэд тамхи татдаг 5028 хүнийг ажиглажээ. Тэдгээр тамхичдын 26 хувь нь гаатай тамхи татаж байж. Гэтэл тэр хүмүүсийн 3.4 хувь нь уураг тархинд очих цусны хэмжээ нь багассаны улмаас харвалт өгч байсан нь тогтоогдов. Харин ердийн янжуур тамхи татаж байсан хүмүүсийн дотор ийм үзүүлэлт 2.7 хувьтай байсан аж.

Энэ бүх хүчин зүйлүүдийг анхааралдаа авснаар мэргэжилтнүүд гаатай янжуур тамхи нь харвалт өгөх магадлалыг бараг хоёр дахин нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ялангуяа энэ нь тамхичин эмэгтэйчүүдэд хамааралтай гэнэ. Тэдний хувьд гаатай тамхи харвалт өгөх магадлалыг нь гурав дахин өндөрсгөж байжээ.

Түүнчлэн гаатай тамхи татдаг хүмүүс тамхинаас гарах ньилүү хэцүү, удаашралтай байдаг нь мөн нотлогдсон байна. Учир нь жирийн тамхинаас зөөлөн ч гэсэн никотины агуулам жөндөр байдаг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top