Буяны дэнжид бузар бугшжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Гандангийн дэнж. Хотын төв хэсэгт орших цорын ганц гэр хороолол хэдий ч сайн муу, сайхан муухайг нь чичлэхээсээ илүүтэй Монголын бурхан шашинтны төв хэсэг гэдэг утгаар нь хүлээн авах нь бий. Сэтгэлд сэвтэй зүйл тохиолдвол эл дэнж дэх хийдүүдэд очиж ном уншуулж, хэдэн тагтаанд нь тариа будаа өгчихвөл цэлмээд явчихдаг нь монголчуудын сүсэг бишрэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Гандангийн дэнж гай барцад үгүй, буяны дэнж гэсэн ойлголт манайхны тархинд бат суучихсан гэхэд хилдсдэхгүй.

Гэтэл эл буяны дэнжид бузар шингэсэн нь өнгөрсөн 22-ны шөнө илэрлээ. Баянгол дүүргийн 16-р хорооны Орхоны V гудамж­ны 5-11 тоот хаягт байрлах иргэнийг тус дүүргийн цагдаагийн I хэсгийнхэн иргэдийн мэдээллийн дагуу шалгасан юм.

Гаднаас нь харахад Гандангийн олон лам нарын бузгай баяжсан нэгэн суудаг болов уу гэмээр цэмцгэр гэгч нь барьсан цагаан байшинтай уужимхан хашаанд буяны цагаан суварга босгожээ. Цайвар өнгөөр будсан төмөр хашаа нь орчинтойгоо зохицож байгаа сэлтээс харвал энэ хашаанд, энэ байшинд элдэв янзын хэрэг түвэг гардаггүй, бодь мэт харагдана.

Хашааныхаа зүүн дээд хэсэгт камер суурилуулсан төдийгүй ил харагдах шороогүй болтол нь бетон цутгаж цэмцийлгэсэн хашаанд ороход УБЦ 8828 улсын дугаартай LEXUS 570, 9906 УНЯ улсын дугаартай LEXUS RX 350 маркийн автомашинууд зогсож байв. Хөрөнгөлөг, бэлтэй хүмүүсийн унаа.

Харин дотогшоо явж ормогц өөдөөс архи тамхины холилдсон эхүүн үхэр байшинд нэвт шингэсэн гэмээр хамар сэтлэм цоргив. Энэ нь ч аргагүй юм. Байшингийн дотор болж буй үйл явдлын чимээ шуугианыг гадагш нэвтрүүлэхгүй болгож модон хавтангаар хадаж таглажээ. Агаар салхи орох нь бүү хэл өдөр шөнийг үл ялгах гэрэл гэгээ ч тусахааргүй  болгочихсон учраас архи тамхины эхүүн үнэр энэ байшинд нэвт шингэчихэж.

Цааш хэд алхвал гадна талаасаа буяныг хөөгч бодь мөрийн хүн амьдардаг болов уу гэмээр харагдсан байшингийн дотор тал нь тэр чигээрээ цэнгээний газар болсон гэдэг нь илэрхий харагдана. Эрээн бараан голдуу ханын цаас нааж, түүн дээрээ жаазалсан зураг хадаж чимсэн нь шууд л бааранд орж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бас болоогүй үүдэндээ хүлээн авагчтай. Түүний хажууд утасны дугаар, хүмүүсийн нэр бүхий дэвтэр байгааг харвал нарийн зохион байгуулалттайгаар хэсэгхэн хүмүүст үйлчилдэг болох нь илэрхий.

Байшин доторх зохион байгуулалтыг ч нарийн хийж кароакены зургаан өрөө гаргаж том буйдан тавьж, агааржуулагч байрлуулан тохижуулсан нь нууц “хуарангийн” үйл ажиллагаа удаан явсныг илтгэнэ. Түүнчлэн ариун цэвэр, шүршүүр, гал тогооны өрөө нь тус тусдаа.

Ийм нууц “хуаранд” 10 гаруй охидыг хорьж, гадаадынханд биеийг нь үнэлүүлж байсан Г.Ундрах нь айлын байшин түрээслэж аваад биеэ үнэлэгчдийн “хуаран” болгожээ.  Цагдаагийнханыг шалгалт хийх үед 10 гаруй эмэгтэй ширээний үйлчлэгч буюу биеэ үнэлэгчээр ажиллаж байсан юм.

Бүгд цэл залуухан 20-30 насныхан гэж байгаа. Ундрах нь эдгээр бүсгүйчүүдийг зөвхөн гадаадын иргэнд зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан гэх бөгөөд тухайн үед хоёр солонгос хүн бүсгүйчүүдтэй хамт байсан.

Гандангийн дэнжид бугшсан эл бузрын үйл ажиллагааг хэзээнээс эхэлсэн хийгээд биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг хаанаас, хэрхэн яаж олж авсан, гадаадынхантай хэрхэн холбоо тогтоож биеэ үнэлэгчээр үйлчилдэг болохыг Ундрахаас асуусан боловч хар алчуураар нүүрээ таглан үг хэлж асуултад хариулах нь бүү хэл бусдын өөдөөс ч харахгүй байв.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ундрах нь бүсгүйчүүдийг хоногийн 100 мягган төгрөгөөр солонгос иргэнд зарж орлогоосоо биеэ үнэлэгчдийг цалинжуулан ажиллаж байсан нь илэрчээ. Одоогоор биеэ үнэлэгчид болон тухайн үед тэдэнтэй хамт байсан солонгос иргэдийг ч бас шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol (103.23.51.1) 2013 оны 07 сарын 27

Sadar samuuniig iimerhuu yum hiideg nuhdiig tsaazaar avdag bolgoe oo

0  |  0
zassss(182.160.41.65) 2013 оны 07 сарын 26

pizdanuudiig albal taarna

0  |  0
Unen(182.160.36.234) 2013 оны 07 сарын 25

Buyanii gazar kkkkk

0  |  0
Tomor(67.188.198.182) 2013 оны 07 сарын 25

Ter gochigsvren lam bilvv ter chin ene gazarii ezen biz de Odoo hiid n geser svmii ard baidag

0  |  0
guestoo(202.131.225.197) 2013 оны 07 сарын 25

yoo aihtar yumoo ene humuus neeree... Tohijilt mohijilt gej bnaa bn ....

0  |  0
kkk(184.58.200.174) 2013 оны 07 сарын 25

naiz zaluutai baisanaas ingej yvsan ni deer dee.

0  |  0
бЮа(203.91.117.4) 2013 оны 07 сарын 25

Бузаргэнэ үү. Бие физиологийн хэрэглээ шдэ сдагуудаа

0  |  0
Top