2333 иргэнд ипотекийн зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 24 хоногт иргэд 203.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргажээ. Үүнээс банкууд 2333 иргэнд 117.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгоод байна. 

Өмнө олгосон ипотекийн зээлээс 777.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 13267 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 375.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлжээ. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top