Дэлхий дээрх цорын ганц хамаргүй хүнээр тодорсон Нэргүй хүүд хийсэн мэс засал амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Солонгосын EBS телевизийн " Global Project " хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлэг нь нэгэн  ээлжит дугаараараа төрөлхийн хамаргүй  Барамсай овогтой Нэргүй хэмээх  6 настай Монгол  хүүгийн тухай гарч байсан билээ.

Одоогоор дэлхийн хэмжээнд хамаргүй төрсөн 6 хүн бүртгэгдэж , тэд  бүгд 1 нас ч хүрэлгүй нас барсан байдаг бол Нэргүй хүүгийн хувьд  өдий хүртэл өсөж бойжиж байгаа цорын ганц хүн  хэдий ч амьсгаа авах, юм идэж уух зэрэг үедээ байнга хүндрэлтэй байдаг байна.

Хөдөө амьдардаг Нэргүй хүүд  тусламжийн гараа сунгасан Солонгос улсын сайн санааны нэгэн байгууллага , EBS телевизийн " Global Project " хэмээх хүмүүнлэгийн нэвтрүүлэгт хандсанаар өнгөрсөн 4 сард Солонгос улсын Сөүл хотын 성모병원  эмнэлэгт эмчлүүлж байгаа түүний ээж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Өндөрнаст гуайтай хүүгийн биеийн байдлын талаар утсаар холбогдож асуусан юм.

-Сайн байна уу ? Ta 

-Сайн сайн

-Би Монголоос холбогдож байна аа. Нэргүй хүүгийн бие сайн биз дээ?

-Сайн байгаа  хүүгийн маань бие өнөөдрийн  байдлаар 2 удаагийн хагалгаа хийлгээд байгаа бөгөөд эхний хагалгаа 2 цаг орчим дараагийн хагалгаа нь бүтэн 18 цаг орчим үргэлжилсэн.Хагалгааны дараахи 2 сарын эмчилгээ хийгдэж байна.

-Хүний нутагт хүүтэйгээ байхад хүндрэлтэй асуудлууд байна уу?

-Анх онгоцноос буугаад л хаашаа яаж  явахаа мэдэхгүй хэцүү байсан.Азаар сайн санаатай хүмүүс тааралдаж хилээр гарсан.Энэ эмнэлэгт Монголчууд бага хэвтэж эмчлүүлдэг юм байна.Тусалж дэмжиж байгаа хүмүүс байгаа энэ эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс(Би нэрийг сайн мэддэггүйээ нэрийг нь хэлэхгүй болохоор гомдох байхдаа) болон тэдний ар гэрийнхэн мөн хоёр бүсгүй ажлын зав чөлөөгөөрөө орчуулга хийж өгч байгаа.

-Эмчилгээний зардал, Монголын талаас туслаж байгаа байгуулга байна уу?

-Эмчилгээний зардалыг Дэлхийн зөн Олон Улсын байгуулга энэ эмнэлэгтэй дааж байгаа.Өдөр болгон их олон телевиз,сонины сурвалжлагч нар ирж зураг авч байгаад л явдаг.Монголоос ажлаар ирсэн Нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгийн эмч нар сэтгэл санаа,зовлон зүгдүүрийг минь хуваалцаж тэд минь байгаагүй бол ч........(гээд хоолой нь зангирав).Тэнгэр заяат Чингис хааны удам болохоороо би тэнгэртээ залбирч  байлаа.Энд уг нь Элчин Сайдын Яам бас их олон Монголчууд байдаг гэсэн ирэх байх гэж их харсан.Манай хөдөөнийхөн чинь   нэг даваа гүвээ даваад л зовсон нэгэндээ очиж тусалдаг  би тэгж л санасан энд арай өөр юм шиг байнаа.

-Таныг хаана ямар эмнэлэгт хүүтэйгээ хэвтсэн гэдгийг хүмүүс мэдээгүй болохоороо очиж чадаагүй байх сайн санаат Монголчууд маань их олон байдаг юм.

-Тийм л байхдаа энд надад тусалж дэмжиж байгаа олон сайхан Монголчууддаа би талархаад барашгүй юм.Цай сүүнээсээ холдсон надад гэрээсээ цай хоол авчирч өгч байгаа.

-Одоо дараагийн хагалгаанд хэзээ орох вэ
 
-8-н сар гаргаад орох байхаа одоо орох хагалгаа нь гоо сайхны хагалгаа юм гэсэн.

Бид хоёрын яриаг сонсож суусан Нэргүй хүү маань утасны цаанаас би ярья би ярья гэв.

-Байна уу байна уу

-Байна байна бие нь сайна уу?  Нэргүй

-Сайн ахаа би гоё том хамартай болсон одоо хамраараа амьсгаа авч болж байгаа

-Хоолоо сайн идэж байгаа биз.

-Тиймээ хоолоо сайн идэж байгаа

-Хоолоо сайн идээд эмээ сайн уугаад хурдан эдгээд гэртээ ирээрэй найзууд чинь хүлээж байгаа шүү.

-За тэгнээ.

-Баяртай Нэргүй.

Ийнхүү хүү бид хоёрын яриа өндөрлөв. Хөх толбот тэнгэрийн хөвүүн минь  хурдан эдгэж Эх оронтойгоо нүд дүүрэн баяр,нүүр дүүрэн инээдээр учиран золгохын ерөөл дэвшүүлье.

 Зураг дээр Нэргүй хүү БНСУ-дахь Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос эргэж очсон бүсгүйн хамт.

WWW.MGLRADIO.COM

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(103.23.51.3) 2013 оны 07 сарын 25

GOOD LUCK TENEG DURAK CHINII BOOVII DUHAN DEER CHIN HIIJ UGNUU UVCHTEI HOG

0  |  0
Top