Хурдны замын ажил 8 сард эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ онд “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөхөөс одоогийн байдлаар дөрвөн уулзварыг шинэчлэн зассан. Түүнчлэн Туул гол, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км замыг 2013-2016 оны хооронд Авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн авто замын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны зам, авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар төлөвлөсөн. Харин хурдны замын нээлтийн ажиллагаа тодорхой бус шалтгаанаар хоёр удаа хойшлогдсон. Тэгвэл ирэх наймдугаар сард хурдны зам барих ажил дахин хойшлохгүйгээр шууд эхлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top