Байргүй сумдыг байртай болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Сүнжид нар Ховд аймагт ажиллаад иржээ. Энэ хугацаанд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, ГИХАЭАлба, ШШГА-ны үйл ажиллагаатай танилцахаас гадна  Манхан сум дахь Цагдаагийн хэсэг, Мянгад сум дахь малын хулгайтай тэмцэх тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Аймгийн зүгээс Хууль зүйн яамны ажлын хэсэгт Булган сум дахь Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нэгдсэн байрыг шинээр бариулах, Мянгад сум дахь малын хулгайтай тэмцэх тасгийн байрыг засварлах, цагдаагийн бичил хэсгийн байргүй сумдыг байртай болгох зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг ирэх жилийн төсөвт суулгаж шийдвэрлэх боломжтой эсэх асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн ТНБД-аар ахлуулсан баг Буянт суманд баригдсан цагдаагийн шинэ байрны нээлт хийж, тууз хайчилсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top