Аваргыг ялсан айхтар дэмбээчин бүсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Дуу хуурын өлгий Дундговийн нэгэн сайхан дууч бүсгүйг Монголчууд андахаа байсан нь ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА С.Цогтсайхан. Оюутан ахуй цагтаа ханьтайгаа учирсан түүнийг хожмоо нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирэхэд сонирхох, танилцах гэсэн залуус ч бишгүй байсан гэдэг. Олон залуусын харцыг дагуулсан тэрбээр "од" болохын зовлонг амсаж элдвээрээ хэлүүлсэн ч гэр бүлдээ үнэнчээр үлдэж, оюутан ахуй цагтаа босгосон амьдралаа бүтнээр нь үлдээж чадсан ухаалаг бүсгүй. Жаргалтай хатны хацар улаан гэгчээр дотроосоо гэрэлтэж, дуу хуур, инээд хөөрөөр цалгиж явдаг тэрбээр шаггүй дэмбээчин нэгэн. Ямартаа л их аварга Д.Дагвадоржтой дэмбээдэж аваргыг ялж хэдэн хул айраг уулгаж байсан адтай бүсгүй. Түүний эл явдлыг цаашлуулсан нөхдүүд нь "Аваргыг ялсан адтай Цогоо" хэмээн хочилоход нь "Би ямар барилдаад ялсан биш дээ" хэмээн тас тас инээж суудаг гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tamir(115.91.42.230) 2013 оны 08 сарын 24

argagui l saihan hun dandaa saihnaaraa baih yum. amjilt husie

0  |  0
tamir(115.91.42.230) 2013 оны 08 сарын 24

argagui l saihan hun dandaa saihnaaraa baih yum. amjilt husie

0  |  0
cze(89.176.206.170) 2013 оны 08 сарын 23

saihan mongol busgui bn

0  |  0
Top