Тендер будлиантуулсан Засаг даргын орлогчийн хэрэг шүүхэд шилжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Авлигатай тэмцэх газар Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч асан М.Очирхуягийг тендер хууль бусаар сонгон шалгаруулсан хэрэгт буруутган шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байсан юм.Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, М.Очирхуяг нь Хөвсгөл аймагт 2009-2010 онд хийгдсэн тендерийг хууль бусаар зохион байгуулсан гэдэг нь тогтоогдоод байгаа гэж буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top