Нууцаар гаргах гэж байсан алтыг илрүүлсэн хилчинд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Замын -Үүдийн гаалиар 6.2 кг орчим цэвэр алтыг нуун хилээр гаргах гэж байгаад баригдсан тухай бид өмнө мэдээллэж байсан билээ. Энэ хэрэг БНХАУ руу зорчиж байсан галт тэргэнд тус боомтын гаалийн ажилтнууд шалгалт хийснээр илрүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд дээр алт илрүүлсэн хилчин байлдагч О.Баясгаланд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Энэ арга хэмжээ маргааш буюу 7-р сарын 26-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 124тоот өрөөнд болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top