Хоолонд хордсон хүүхдийн бие тааруу байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 25

Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувиллаас долоон хүүхэд хоолонд хордож хоёр хоногийн өмнө ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Хордлого авсан хүүхдүүдийн нэгийнх нь биеийн байдал тааруу байгаа аж. Харин бусад хүүхдүүд нь энгийн тасагт эмчилгаа хийлгэж байгаа юм байна.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Хүүхдийн клиник сувилалд шалгалт хийж хоолны дээжнээс шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top