БНЭУ-ын эмч профессорууд Б.Эрдэнэцогтыг эмчилгээнд туслахаа амлав

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг элэгний хүнд өвчнөөс нь аврах хөдөлгөөн сэтгүүлч нөхдийнх нь санаачлагаар өрнөж, хүмүүсийн зүгээс өөрийн чадах чинээгээр хандив тусламжаа үзүүлсээр байна. Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайд С.Баяр Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид  хандан тус улсын элэг шилжүүлэн суулгадаг эмнэлэг, эмч нартай холбож туслахаа илэрхийлэв.

 Түүнээс гадна БНЭУ-ын BLK Super Speciality Hospital нэртэй эмнэлэгийн эмч, нэртэй профессорууд Монголд  ажиллаж байгааг дуулаад сэтгүүлчид тэдэнд хандсанаар Улсын клиникийн 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Эрдэнэцогтын биеийн байдлыг үзэж,  шаардлагатай эмчилгээ хийх  зөвлөгөө өгч, улмаар өөрийн эмнэлэгтээ элэг солиулах мэс заслын  зардлыг  хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэдгээ хэлсэн байна. Тус эмнэлэгийн эмчилгээ сайн төдийгүй үнэ хөлс нь харьцангуй  хямдыг нь бодсон ч монголчууд БНЭУ-ыг зорих нь олширсон байна.

Тус эмнэлэгийн эмч нар элэг шилжүүлэн суулгахын өмнө юуны өмнө өвчтөний биеийн байдлыг одоогийнхоос дээрдүүлэх шаардлагатай, мөн элэг шилжүүлэн суулгах донорыг олж шинжилгээнд даруй  хамруулсан байх гэсэн хэдэн хэдэн зайлшгүй шаардлагатай хүчин зүйлсийг  хэлэв. Монголчууд элгээр өвдөх нь элбэг төдийгүй нь хүн амын нас баралтын гол шалтгаан болсон хавдрын ихээхэн хувийг элэгний өвчин эзэлж байгаа. Элэг шилжүүлэн суулгахад  БНСУ-д 150 мянган ам доллар, ХБНГАУ-д 250 мянган ам доллар, БНЭУ-д 50 мянган ам долларын эмчилгээний зардал гардаг гэсэн мэдээ байдаг. Харин БНЭУ-ын хувьд зардал хямдыг нь монголчууд сонгох нь  элбэг байдаг. Тухайлбал дээр дурьдсан эмнэлэг  5-6 монгол хүнд  элэг  шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтттай хийгээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
car(203.91.117.4) 2013 оны 07 сарын 26

caihan medee baina cteenen mongolzuud bie biendee tucalg baigaa ni caihan baina bajr elzin caidad amgilt hicee

0  |  0
Top