Улаанбаатарт 26-28 хэм халуун байна

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см давсан байна. Мөн ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд, Хэрлэн-Чойбалсан, Халх-Баянхошуу орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна. 7 дугаар сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхнө.  Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

2013 оны 07 дугаар сарын 26-ны20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 23-28 градус, нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.Салхи  баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.                                                 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

2013 оны 7 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  27, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн  хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд зарим газраар секундэд 12-14 метр, 29, 30-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө20-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top