”Кожеговь”-ийн ялагдал

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Францын “Арева” корпорацийн охин компани болох Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж, ураны шар нунтаг гаргаж түүний уршгаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал үхэж, төл мал гажигтай гарсан гэх зэрэг гамшиг нүүрлэж эхэлсэн. Холбогдох байгууллагууд нь тэнд очиж, шинжилгээ хийсэн ч ямар ч хоргүй байхгүй, харин тугалнууд кальцийн дутагдлаас болж үхсэн гэх дүгнэлтийг гаргаад байсан юм.

Тэгвэл Кожеговь компанийхан өрөмдлөгийн техникээ хурааж, хумьж эхэлсэн баярт мэдээ хэд хоногийн өмнө гарсан. Түүнчлэн camp-ээ ч буулгаж, татаж эхэлсэн билээ.

Эх орон, ирээдүйгээ хамгаалсан ард түмний уйгагүй тэмцлийн үр дүнд Кожеговийнхон ямар ч байсан энэ жилдээ ураны өрөмдлөг хайгуулаа хийхгүй боллоо. Энэ талаар тэмцэгч Энхбуянт “энэ бол цөмийн эсрэг үзэлтэн малчид, идэвхтнүүдийн хавар, зуны хичээл зүтгэлийн үр дүн юм. Тэмцэл үүгээр зогсохгүй нь мэдээж, Арева компанийг Монголоос бүрэн гаргахын төлөө тэмцэцгээх болно. Ирэх 7 дугаар сарын 31-нд Кожеговийнхон болон Дорноговь аймгийн удирдлагууд тэмцэгчидтэй уулзах юм шиг байна. Бидэнд тал бүрийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top