Үер усны аюулаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 26

Энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Идэр, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-40 см давжээ. Мөн ус судлалын харуул Ховд-Мянгад, Буянт-Ховд, Хэрлэн-Чойбалсан, Халх-Баянхошуу орчмоор үерийн түвшинг давсан хэвээр байна. 7 дугаар сарын 27-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд дөхнө. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг ус цаг уурын газраас зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top